Харилцаа холбооны салбарын 2021 оны үндсэн үзүүлэлтүүд

Харилцаа холбооны салбарт нийт 639 аж ахуйн нэгж байгууллага, 769 тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа эрхэлж байна. Харилцаа холбооны салбарын үндсэн үзүүлэлтүүдэд мэдээлэл холбооны сүлжээ, үүрэн холбоо, суурин холбоо, интернэт, радио, телевиз, олон суваг дамжуулах болон шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн мэдээлэл хамаарна. Тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн нийт орлого 2021 оны байдлаар 1.6 их наядад хүрсэн нь өмнөх оноос 17.6 хувиар, төсөвт төвлөрүүлсэн орлого 300.6 орчим тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оноос 30.9 хувиар, үйлчилгээний хамрах хүрээ, техник технологийн сайжруулалт болон чанарын түвшинг хангах чиглэлээр хийгдсэн нийт хөрөнгө оруулалт 278.5 орчим тэр бум төгрөгт хүрч өмнөх оноос 14.1 хувиар тус тус өссөн … Continue reading Харилцаа холбооны салбарын 2021 оны үндсэн үзүүлэлтүүд